Компаний танилцуулга

“Түмэн Төмөрт “ХХК “Шинийг бүтээе Шинийг санаачлая” уриан дор нэгдэн бүгдийг хийж бүтээнэ гэсэн сэтгэлтэй залуу боловсон хүчин ,баг хамт олонтой төмрийн худалдаа болон төмөр хийцийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид худалдаа үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулан тэдний хүсэл сонирхолд нийцсэн бараа үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай болсон бөгөөд олон улсын чанарын стандартыг барьж ажиллахыг зорьж ажиллаж байна.

Тус компани нь уул уурхай болон барилгын салбарын үйл ажиллагаа явуулдаг компаниудын бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллаж төмрийг хэлбэржүүлэх, нугалах, хуйлах, өрөмдөх, хайчлах зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна төмрөөр хийх бүх төрлийн хийцийг чанарын өндөр түвшинд хурдан найдвартай хийж гүйцэтгэж байна.

Манай энэ төхөөрөмж нь монголдоо анхны усан хөргүүрийн тавцантай си эн си плазма машин гэдгээрээ анхдагч технологи болж байгаа бөгөөд 1мм-20мм лист төмөр зүсэх хүчин чадалтай. Хөдөө аж ахуй, барилга угсралт болон засал чимэглэлийн салбарын нарийн хийцлэлтэй деталлыг гадаад үйлдвэрлэгч орноос өндөр үнээр худалдан авсанаас илүү хямдаар үйлдвэрлэж эдийн засгийн хэмнэлт гаргана гэсэн үг. Хүсэж буй загварын дагуу компьютераас комманд өгсөнөөр түргэн шуурхай хэмжээний дагуу гаргана.

“MAXCUT” CNC Техникийн ерөнхий үзүүлэлт

 

Ажлын талбай: X 2600mm, Y 8200mm, Z 200mm

Шилжилтийн хурд: 15000мм/мин

Хөдөлгүүрийн төрөл: Алхамт серво хосолсон THC (Torch Height Control) металлын гадаргуу мэдрэгч систем

Үүсгүүрийн хүчдэл: 380 Вольт “Thermal Dynamics 100A”

Машины хүчдэл: 220 Вольт 25 мм хүртэлх зузаантай металл зүсэх чадвартай Удирдлагын тоучскрин дэлгэц 64 битийн “Windows 7” үйлдлийн систем дээр ажиллана.