Төмөр хийцийн үйлдвэр

Төмрийн худалдааны зэрэгцээ түүний механик боловсруулалтыг хийдэг нь манай компаны давуу тал юм.Бүх төрлийн төмрийг өөрийн механик цехдээ боловсруулж хуйлах, нугалах, лазераар зүсэх, өрөмдөх, хайчлах, цахилгаан болон хийн гагнуур зэргийг хийж деталь болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бүх төрлийн төмрийн худалдаа, төмөр хийцийн захиалга авч түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэнэ. Төмөр каркасан барилгыг хамгийн хямдаар хийж гүйцэтгэж байгаа ба зураг төсөл хүргэлт зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Хамтарч ажиллах хувь хүн албан байгууллагт манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Манай компани төмрийн худалдаа болон төмөр боловсруулах үйдвэрлэлийг нэгэн цогц болгосон бөгөөд, өндөр зэрэг бүхий инженерүүд гагнуурчид та бүхний хийц хийцлэлийг гүйцэтгэх болно. Та инженерүүдтэй шууд харьцах боломжтой. Ингэснээр өөрийн хийхээр төлөвлөж буй зүйлийг хэрхэн хийх ямар материал сонгох зураг төслийг гаргах зэргийг мэргэжилийн түвшинд зөвлөлдөж хийлгэх боломжтой юм.