Захирлын мэндчилгээ

Юуны өмнө манай компаний цахим хуудсанд зочлож буй эрхэм Танд баярлалаа.

Манай компани нь 1999 онд “Дөрөөт” нэртэйгээр төмрийн худалдааг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бөгөөд 2007 оноос Түмэн төмөрт ХХК болж байгуулагдсан түүхтэй юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах, компаний бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж, ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд төмөр бэлдэц болон төмөр хийцийн гадаад, дотоод худалдааг голлон эрхлэдэг, Өдгөө 70 гаруй ажилтан , албан хаагчидтай салбартаа тэргүүлэгч байгууллага юм.

Мөн манай хамт олон 2014 оноос өөрийн охин компани болох Буянт тэнгис ХХК -г төмрийн худалдаа , төмөр хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Түмэн төмөрт ХХК-н ололт амжилт бүр манай ажиллагсадын сэтгэл , зүтгэл болон харицагч хамтран ажиллагч хувь хүн , албан байгууллагууд , түншүүд хэрэглэгчдийн итгэлийн үр дүн билээ.

Мөн шинээр бидэнтэй хамтран ажиллах, ажил хэрэгч харилцаа үүсгэх, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг талархан хүлээн авахад манай байгууллага хэзээд бэлэн байна.

Төмөрт Төмөрт ХХК нь Дотоодын болон гадаадын  зах зээлд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, амжилт бүтээлээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж чадна гэдэгт манай хамт олон бат итгэлтэй байдаг. Та бүхний ажил хөдөлмөр, бизнест тань өндрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:

С.Түмэнбаяр

Түмэн Төмөрт ХХК-ын ерөнхий захирал