Буянт тэнгис ХХК

Түмэн төмөрт ХХК-ий салбар охин компани болох “Буянт тэнгис ” ХХК нь Баянзүрх дүүрэг цайз захаас оффицер уруудах зам дагуу төмрийн худалдаа болон үйлдвэрлэлийн яг төвлөрсөн цэгт байрладаг нь өөрийн компаний үйл ажиллагаа, худалдааг явуулахад нэн тохиромжтой юм. Сүүлийн жилүүдэд Монгол орны эдийн засгийн өсөлт, уул уурхайн үйлдвэрлэлтэй уялдаатайгаар уул уурхай болон барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд эдгээр салбарын тоног төхөөрөмжийн гол хэрэгслийн хэрэгцээ шаардлага жилээс жилд нэмэгдэж байна.

Компаний хувьд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар сайтай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг төдийгүй хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр нь металл хийц хийж нийлүүлдэг бөгөөд энэ ч утгаараа харилцагч аж ахуй нэгж байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхийн хирээр харилцагч байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх, мөн түүнчлэн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх хандлагатай байна.

Тус компани нь ижил төрлийн үйлчилгээ явуулдаг Тэнүүн өлзий, Төмөр гүүр , Голди төмөрт , УБ менежмент зэрэг компанитай 2 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд Төв салбар болох Түмэн төмөрт ХХК нь эдгээр компаниудын бэлтгэн нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг ба төмрийг хэлбэржүүлэх, нугалах, хуйлах, өрөмдөх, хайчлах зэрэг үйлчилгээг үзүүлдэг зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон нийлүүлэгчдийн нэг бид бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

“Буянт тэнгис ” ХХК нь стандартад бүрэн нийцсэн чанарын сертификаттай бараа бүтээгдэхүүнийг найдвартай эх үүсвэрээс худалдан авагчиддаа бэлтгэн нийлүүлдэг.

Төмрийн зах зээл дээр үндсэн 13 төрлийн барилгын төмөр бэлдэц худалдаалж байна. Төрөл тус бүр нь дотроо 10 гаруй төрлийн размер хэмжээтэй, нийт 130 гаруй нэр төрлийн шинэ, хуучин төмөр бэлдэцийн нөөцтэй. Мөн нөөцөд байхгүй бараа бүтээгдэхүүнийг байнгын ажиллагаатай төлөөлөгчийн газраараа дамжуулан захиалгаар 7-10 хоног дотор шуурхай нийлүүлэх бүрэн боломжтой.