Quality
Management

ISO 9001:2015

Enviromental
Management

ISO 14001:2015

Occupational health and
safety management

ISO 45001:2018

Түмэн Төмөрт ХХК 1999 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотод 3-н салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монголын хурдацтай хөгжиж буй зах зээлд ган импорт, түгээлт хийцлэлийн үйлчилгээ үзүүлэгч шилдэг компани юм.

Бидний Эрхэм зорилго болох “Чанартай ган – Чадварлаг хийц” ийг бий болгох эрхэм зорилго амлалтдаа тулгуурлан ажиллаж байна.

Бид 2007 оноос төв болон зүүн салбар дээрээ төмөр хийцийн үйлдвэрлэл эрхэлж төмөр хийц, худалдаа гэх үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж дэлхийн ган үйлдвэрлэгчид болон Монголын дотоодын зах зээлийн хэрэглэгч хоорондын харилцааг амжилттай холбосоор байна. Манай үйлдвэрүүд нь барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт барилгын ган карказын хийц, даралтат сав, шугам хоолой, бүх төрлийн силос, краны ган хийц, уул уурхайн  тоног төхөөрөмж, нефтийн агуулах сав гэх мэт захиалагчын тусгай захиалгад нийцсэн инженерийн болон дизайны шийдэл  бүхий хийцлэлийг чанар хяналтын тайлантайгаар баталгаа гарган хийдэг.

Монгол Улсын аж үйлдвэрийн өвөрмөц хэрэгцээ, дэд бүтэц, эдийн засгийн өсөлтийг ойлгож, гангийн бүх хэрэгцээ шаардлагыг нэг цэгийн шийдэл болгох зорилготойгоор ОХУ, БНХАУ-аас арматур, катанги болон бусад хэрэглээний төмрүүд /хар цагаан труба, хар цагаан угольник, бүх төрлийн лист, швеллер, квадрат, двухтавр, хашааны тор, си төмөр, круг, давхар дундын хучилтын төмөр, полоса, грейтинг/-ийг дотоодын зах зээлд амжилттай нийлүүлж байна.

Дэлхий даяар тэргүүлэгч ган үйлдвэрлэгчидтэй ложистикийн хүчирхэг сүлжээ, стратегийн түншлэлийн ачаар бид ямар ч хэмжээний захиалгыг хүлээн авч, цаг тухайд нь хүргэхээр тоноглогдсон. Манай туршлагатай мэргэжилтнүүдийн баг нь гаалийн нарийн төвөгтэй зохицуулалт, тээвэрлэлтийн ложистикийг удирдах, хадгалалт, түгээлтэд хяналт тавих зэрэг худалдан авалтаас эхлээд хүргэлт хүртэлх бүх нарийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, импорт, түгээлтийн үйл явцыг тасралтгүйгээр хангаж чаддаг хамт олон юм.

Бид зөвхөн ган зардаггүй. Бид ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний чухал холбоос болж, Монгол Улсын аж үйлдвэрийн өсөлт, хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Бидний зорилго үйлчлүүлэгчдээ амжилтад нь хөтлөх өндөр чанартай ган бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ дэлхийн аж үйлдвэрийн төрх байдлыг амжилттай бэхжүүлэхээр зорьж буй салбарынхаа хөгжлийн түүчээлэгч байна.

Компаний бодлого

Хамт олны хүсэл эрмэлзлийг дэмжин, бүтээмжийг дээшлүүлж, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж үр өгөөжийг бий болгоно

Алсын хараа

Бид салбарынхаа хөгжлийн түүчээлэгч байна

Эрхэм зорилго

Чанартай ган, чадварлаг хийц

Таны сагс